
Г. ГАНТУЯА
Бэйст Лайн ХХК-ийн үүсгэн байгуулагч
Олон Улсын Эрх Зүйч, АНУ-н Хууль Судлаач (J.D.)
Шүүхийн орчуулга хийх эрх бүхий баталгаат орчуулагч
Сайн байна уу?
Бэйст Лайн ХХК нь 2016 онд Америкийн Нэгдсэн Улсад үүсгэн байгуулагдсан, Монгол эзэмшилтэй, бие даасан үйлчилгээний компани юм. Манай компани нь шүүх, эмнэлэг болон бизнесийн салбарт аман болон бичгийн баталгаат орчуулга хийх, бүх төрлийн баримт бичгийг албан ёсны шаардлагад нийцүүлэн боловсруулах, мөн иргэдэд үнэн зөв мэдээллийг найдвартай эх сурвалжаас хүргэх үйлчилгээг үзүүлж байна. Mэргэжлийн ёс зүй, хариуцлага, нууцлалыг баримтлан ажиллаж, АНУ дахь монгол иргэд болон байгууллагуудад бодитой, найдвартай дэмжлэг үзүүлэхийг зорьдог.
Г. Гантуяа нь Монгол Улсад бизнесийн удирдлага чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалж, JCS International олон улсын байгууллагын Монгол дахь салбарт гадаад мэргэжилтнүүдийн асуудал хариуцсан хүний нөөцийн орлогч захирлаар ажиллаж байсан туршлагатай.
Тэрээр Бүгд Найрамдах Солонгос Улсын Handong International Law School-д Олон улсын эрх зүй болон АНУ-ын хуулийн чиглэлээр суралцан J.D. (Juris Doctor) зэрэг хамгаалж, олон улсын эрх зүйч мэргэжил эзэмшсэн.
2013 оноос хойш тасралтгүй Америкийн Нэгдсэн Улсад шүүх болон хууль эрх зүйн салбарт ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд шүүхийн болон эмнэлгийн орчуулга хийх албан ёсны эрхтэй орчуулагчаар ажиллаж ирсэн туршлагатай мэргэжилтэн юм.
Өөрийн мэдлэг, боловсрол, ажлын туршлагаа бусдад зориулан “Бид Таны Гүүр” уриан дор Бэйст Лайн ХХК-аар дамжуулан харилцагчдад мэргэжлийн дэмжлэг үзүүлж байна.

Бүх төрлийн гэрчилгээ, диплом, бичиг баримтуудыг Америкийн Нэгдсэн Улсын Орчуулагчдын хороогоор хүлээн зөвшөөрөгдсөн ур чадвартай олон жилийн туршлагатай орчуулагч хийж гүйцэтгэж байна. Орчуулагатай холбоотой мэдээлэлийн нууцыг чанд хадгалана.
Та орчуулах материалаа имэйлээр явуулж үнийн санал авах боломжтой ба хэрэв орчуулга хийлгэхээр шийдвэл бид товлосон хугацаанд таны материалыг бэлэн болгоно. Орчуулга дуусмагч та төлбөрөө манай утасны дугаараар Zelle апп-р шилжүүлэх боломжтой.

Эмч, өмгөөлөгч, цэрэг цагдаа болон даатгалын албаны хүмүүстэй уулзах үед утсаар аман орчуулгыг мэргэжлийн түвшинд чанартай түргэн шуурхай хийнэ. Бүх төрлийн салбарт олон жилийн туршлагатай орчуулагч танд үнэн зөв, ойлгомжтой орчуулгыг хүргэх ба таны мэдээлэлийн нууцыг чанд хадгалана.
Хэрэв танд аман орчуулга хэрэгтэй бол бидэнтэй урьдчилан холбогдож цагаа товлоно. Дуудлага дууссаны дараа ярьсан минутын тоогоор тооцоогоо Zelle апп-р манай утасны дугаарын хийн компаны нэрээр шилжүүлэг хийх боломжтой.

АНУ-н магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд сурахад бид зуучлана. Элсэлттэй холбоотой мэдээлэл авах, бичиг баримт бүрдүүлэх болон шилжилт хөдөлгөөн хийхэд тусламж хэрэгтэй бол та бидэнд хандана уу. Манай агентлагаар зуучлуулан суралцагчид сургалтын төлбөрөөс 50% хөнгөлөлт авч оюутны хотхонд байр, хоол, сургалтын төлбөр орсон багцын хөнгөлөлттэй үнээр аюулгүй орчинд чанартай боловсролыг авах боломжтой. Мөн та суралцах хугацаандаа сошиал дугаартай болж сурангаа ажиллах боломжыг бид танд нээж өгнө.
Copyright © 2025 Best Line LLC - All Rights Reserved.
Анхааруулга:
Best Line LLC Орчуулгын Агентлаг нь аман болон бичгийн орчуулгын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд хууль зүйн зөвлөгөө өгдөггүй, хуульч биш болно. Орчуулгын бүх үйлчилгээ нь нууцлал, мэргэжлийн ёс зүйн хүрээнд хийгдэнэ. Цагаачлал болон хууль эрх зүйн асуудлаар зөвлөлгөө хэрэгтэй бол мэргэжлийн хуульч хүмүүст хандана уу.
Disclaimer:
Best Line LLC Translation Agency provides professional interpretation and translation services only. All interpretation and translation services are provided with strict confidentiality and professionalism. We are not attorneys and do not provide legal advice. Our services do not replace the advice of a licensed immigration attorney or accredited legal representative. Clients are encouraged to seek legal counsel for immigration or legal matters.