CALL US 270-403-9666
CALL US 270-403-9666
Сайн байна уу? Манай хуудсаар зочилсон танд баярлалаа.
Бэйст Лайн ХХК нь 2016 онд АНУ-д үүсгэн байгуулагдаж албан бичиг хэргийг англиар боловсруулах, аман болон бичгийн баталгаат орчуулга хийх мөн түүнчлэн оюутан зуучлалын талаар мэдээ мэдээлэлийг бусдад хүргэх үйл ажиллагааг явуулж буй Монгол эзэмшилтэй бие даасан компани юм.
Г. Гантуяа нь Монгол улсад бизнесийн удирдлага чиглэлээр баклаврын зэргийг хамгаалж JCS International Олон Улсын байгууллагын Монгол дахь салбарын гадаад мэргэжилтнүүдийн асуудал хариуцсан хүний нөөцийн орлогч захирлаар ажиллаж байгаад Өмнөд Солонгос улсын Handong International Law School Их Сургуульд Олон Улсын Эрх зүй болон АНУ-н хууль судлалаар J. D. (Juris Doctor) зэрэг хамгаалж Олон Улсын Эрх зүйч мэргэжил эзэмшсэн.
2013 оноос хойш тасралтгүй АНУ-д хууль эрх зүйн салбарт ажиллаж байгаа ба энэ хугацаанд шүүхийн болон эмнэлэгийн орчуулга хийх албан ёсны эрхтэй орчуулагчаар ажиллаж байгаа туршлагатай орчуулагч юм.
Өөрт байгаа мэдлэг боловсрол болон туршлагаа бусдад зориулах үүднээс "Бид Таны Гүүр" гэсэн уриан дор Бэйст Лайн ХХК-р дамжуулан танд туслахдаа таатай байна.
Цагаачлалын албанд явуулах шаардлагатай материалуудыг АНУ-д үйл ажиллагаагаа явуулах эрх бүхий компани мэргэжлийн түвшинд орчуулан, Америк нотаритын тамгатай баталгаат орчуулгыг xууль эрх зүй, шүүх, даатгалын салбарт олон жил ажилласан туршлагатай орчуулагч түргэн шуурхай хүргэнэ. Бид таны мэдээлэлийн нууцыг чанд хадгалана.
Амин буюу албан хэргээр аль нэг газарт өргөдөл гаргах, захиа бичих болон имэйл явуулах бол та бидэнд хандана уу. Олон салбарт англи хэлийг түгээмэл ашиглах болсон энэ үед бичиг хэргийг англиар мэргэжлийн түвшинд бэлтгэх нь цаг хэмнээд зогсохгүй таны хүссэн үр дүнг авчрах маш чухал хүчин зүйл тул xууль эрх зүй, шүүх, даатгалын салбарт олон жил ажилласан туршлагатай мэргэжилтэн танд туслана.
АНУ-н цагаачлалын албанд иргэдийн түгээмэл бөглөдөг ажиллах эрх авах анкет, иргэншил хүсэх анкет болон бусад төрлийн маягтуудыг танд байгаа мэдээлэл дээр үндэслэн үнэн зөвөөр бөглөж xууль эрх зүй, шүүх, даатгалын салбарт олон жил ажилласан туршлагатай мэргэжилтэн болон Америк хүнээр хянуулж явуулах үйлчилгээг танд санал болгож байна. Таны мэдээлэлийн нууцыг чанд хадгалана.
Бидний эргэн тойронд янз бүрийн үл ойлголцол, маргаан, асуудал олон төрлийн шалтгаанаар үүсдэг ба шийдвэрлэх арга нь түүнийгээ дагаад өөр өөр байдаг. Зарим тохиолдолд хэлний бэрхшээл болон ёс заншлын ялгаатай байдлаас болж үүссэн асуудлыг харилцан ярилцаж, эвлэрүүлэн зуучлах аргаар шийдэх боломжтой. Хууль эрх зүй, шүүхийн салбарт ажиллсан
Бидний эргэн тойронд янз бүрийн үл ойлголцол, маргаан, асуудал олон төрлийн шалтгаанаар үүсдэг ба шийдвэрлэх арга нь түүнийгээ дагаад өөр өөр байдаг. Зарим тохиолдолд хэлний бэрхшээл болон ёс заншлын ялгаатай байдлаас болж үүссэн асуудлыг харилцан ярилцаж, эвлэрүүлэн зуучлах аргаар шийдэх боломжтой. Хууль эрх зүй, шүүхийн салбарт ажиллсан олон жилийн туршлагатай эрх зүйн мэргэжилтэн танд тулгасан асуудлыг шүүхээс гадуур аль аль талуудын эрх ашгийг хамгаалсан шийдэлд хүрэхэд туслахад бэлэн байна.
Трак барьдаг жолооч нарт торгуулийн хэмжээг бууруулах, төлөх,оноо хасагдах эсэхийг шалгах болон шаардлагатай бол шүүхэд төлөөлөх өмгөөлөгч олоход бид туслана. Хурд хэтрүүлэх, болгоомжгүй жолоо барих, тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ, жолоочийн даатгалын баталгаа байхгүй байх, цуваанд яваа тээврийн хэрэгслүүдийн дундуур нэвтрэн гар
Трак барьдаг жолооч нарт торгуулийн хэмжээг бууруулах, төлөх,оноо хасагдах эсэхийг шалгах болон шаардлагатай бол шүүхэд төлөөлөх өмгөөлөгч олоход бид туслана. Хурд хэтрүүлэх, болгоомжгүй жолоо барих, тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ, жолоочийн даатгалын баталгаа байхгүй байх, цуваанд яваа тээврийн хэрэгслүүдийн дундуур нэвтрэн гарах зэрэг зөрчлийг шийдэхэд танд туслахад бэлэн байна. Мөн тракны компаний бичиг хэрэг, хууль эрх зүйн болон даатгалтай холбоотой асуудлаар эрх бүхий байгууллагатай харилцахад туслах үйлчилгээг бид санал болгож байна.
Ногоон карт авахаар материал бүрдүүлж эхэлсэн ч бичиг баримтаа цаг тухайд нь орчуулж явуулах, ажил олгогч болон өмгөөлөгчтэй харилцахад хэлний бэрхшээл болон цаг зав бага байгаа бол бидэнд хандана уу. Хууль эрх зүйн салбарт ажилсан, ногоон картны бүрдүүлэлтийг амжилттай хийсэн туршлагатай ажиллах хүчинТанайх хаана байрладаг вэ? танд тусл
Ногоон карт авахаар материал бүрдүүлж эхэлсэн ч бичиг баримтаа цаг тухайд нь орчуулж явуулах, ажил олгогч болон өмгөөлөгчтэй харилцахад хэлний бэрхшээл болон цаг зав бага байгаа бол бидэнд хандана уу. Хууль эрх зүйн салбарт ажилсан, ногоон картны бүрдүүлэлтийг амжилттай хийсэн туршлагатай ажиллах хүчинТанайх хаана байрладаг вэ? танд туслана. Бичиг баримт хөөцөлдөх хугацаанд шаардлагатай мэдээлэлийг цаг тухайд нь бүрдүүлж өгөхөөс гадна таны материал ямар процестой явж байгаа талаар танд мэдээлэлийг хүргэнэ.